Л.Болд нэр дэвшихгүй

Ардчилсан намын даргын сунгаанд 6 хүн нэр дэвшээд байна гэдэг мэдээлэл тараад байгаа. Түүний дотор УИХ-ын гишүүн Л.Болдын нэр байгаа юм. Гэтэл тэрээр даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээ ч үгүй, ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэсэн бодолтой яваа гэж байна. Энэ тухайгаа тайлбарлахдаа Л.Болд АН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн П.Цагаантай адил төстэй шалтгааныг дурджээ. Тодруулбал, Арчилсан намын удирдлагууд сунгааг шударгаар явуулна гэдэгт эргэлзэж байгаа аж. Түүнчлэн намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй хэмээн үзэж байгаа учраас өрсөлдөөнөөс татгалзжээ.

Харин нэрээ дэвшүүлж тэдний эсрэг шинэчлэлийн төлөө гэсэн хүмүүсийн хүчийг тарамдуулалгүй зөв хүнийг нь дэмжиж ажиллая гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна. нэ сунгааг хор найруулсан мөнгөний сунгаа болгохгүйн төлөө ажиллана гэнэ. Одоогоор хэнийг дэмжих нь тодорхойгүй байгаа бөгөөд үзэл бодол, мөрийн хөтөлбөр, намыг шинэчлэх чадвар зэргийг нь харгалзан хэнийг дэмжихээ шийдэх юм байна.

Ийнхүү АН-ын даргын сунгаанаас хоёр хүний нэр хасагдлаа.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ