Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогцолмаа, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь орж ажилласан байна. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 103 саналын томьёолол гаргасан байна.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Тухайлахад, төслийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжпэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтыг “15.1.3.гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг “хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах” гэж өөрчлөн найруулах, төсөлд “хохирогч хүүхэд” гэснийг “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд” гэж агуулгад нь тохируулан тохиолдол бүрт нь өөрчлөхийг гишүүдийн олонхи нь дэмжив.

Төслийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардпыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг “Гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Түүнчлэн төслийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зохион байгуулна”, ”3ан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн агуулгатай 44.4, 44.5 дахь хэсэг болгож өөрчлөхийг дэмжлээ. Мөн төслийн 46 дугаар зүйлд “Энэ хуулийн 7.2, 7.3-т заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно” гэсэн агуулгатай 46.4 дэх хэсгийг нэмэхээр болов.

Харин байнгын хорооны ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох санал оруулж ирсэн байсан ч хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж он дуусахад цөөн хоног үлдлээ, гэтэл хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэд хэдэн журам гаргах шаардлагатай юм байна, иймээс ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх боломжит хугацааны талаар дахин ярилцаад саналаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн чиглэл өгөөд энэ талаархи санал хураалтыг түр хойшлуулсан юм.

Байнгын хорооны ажлын хэсэг уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн тул хуралдаан даргалагч энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж батлуулав.

Дараа нь хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Түүнчлэн ажлын хэсэг 2002оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн 1201 дүгээр зүйл нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийгг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй аж. Иймээс Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийллийг анх удаа үйлдсэн бол Захиргааны зөрчилд хамааруулах, харин давтан үйлдсэн бол гэмт хэрэгт хамааруулж авч үзэх зайлшгүй шаардлагыг үндэс болгож Эрүүгийн хуульд зохих нэмэлт оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан үндэслэлээ тайлбарлаж, саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсч буйгаа илэрхийлэв. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувийн дэмжлэг авсан юм. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж гэр бүлийн харилцааны үйлдэл, зөрчил маргаан бүрийг эрүүжүүлэх чиглэл рүү аваачаад байж таарахгүй, иймээс хэлэлцүүлгийн дараагийн шатанд ажлын хэсэг саналын томьёоллоо дахин эргэн харж сайн нягтлах шаардлагатайг санууллаа. Үүгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ