Үндсэн хууль зөрчсөн болохыг эцэслэн тогтоов
“Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ... өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.” гэсэн Шүүхийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бусаар ажиллах зарчмыг алдагдуулах, зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим хөндөгдөх нөхцлийг бүрдүүлж, “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.”гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас эцэслэн тогтоов.
Иймээс Үндсэн хуулийн цэцШүүхийн тухай хуулийндээрх заалт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болголоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ