С.Баяр: Улс төрч хүнд оффшор данс байх ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд асан С.Баяр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй юм.

Түүнээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Та оффшорын талаар юу гэж бодож байна. Оффшор дансыг гэр бүлээрээ эзэмших нь зөв үү” гэхэд Ерөнхий сайд асан С.Баяр “Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүнд оффшор данс байх ёсгүй гэж үздэг. Оффшор данстай холбоотой асуудлаар шалгуулж, хариуцлага хүлээхэд би бэлэн байна" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ