Хятадын смартфонууд мэдээлэл цуглуулах нууц программтай байж мэднэ
Хятадад үйлдвэрлэгдсэн смартфонууд явуулсан мэдээллийг 72 цагийн дараа хятадын серверт илгээдэг нууц программтай байж болох юм. “Нью-Йорк таймс” сонины сайтад мягмар гарагт энэ талаар бичжээ.
“Аюулгүй байдлыг хангах салбарын мэргэжилтнүүд хэрэглэгчдийн байрлал, тэд хэнтэй ярьж, ямар мэдээлэл дамжуулж байгааг ажигладаг ажиллагааны Android систем бүхий программыг зарим смартфоноос илрүүлсэн юм. Америкийн албаны хүмүүсийн хэлснээр, энэ нь рекламын зорилгоор нууцаар мэдээлэл цуглуулж байгаа хэрэг үү, эсвэл хятадын эрх баригчид ийм маягаар тагнуулын мэдээлэл цуглуулахаар санаархаж байгаа хэрэг үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна” гэж сайтад дурджээ.
Энэ программ нь “илгээсэн бүх мэдээлэл, утасны дугаарын жагсаалт, утасдсан цагийн тухай, хэрэглэгчийн оршин байгаа газрын тухай мэдээлэл болон бусад мэдээллийг хятадын сервер рүү дамжуулдаг” хэмээн смартфоноос мэдээлэл дамжуулдаг программ байгааг илрүүлсэн америкийн аюулгүй байдлыг хангах салбарын “Kryptowire” компани үзэж байна гэж сонинд бичжээ. “Kryptowire” компанийн дэд ерөнхийлөгч Том Каригианнисын хэлснээр, смартфон худалдаж авсан үйлчлүүлэгчдэд ийм программ байдаг тухай мэдээлээгүй аж.
“Энэ нь компаниуд технологийн ийм аргаар хувийн амьдралд аюул учруулж болохыг тодоос тод харуулж байна” гэж сонинд тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ