Путинийг ерөнхийлөгч байхыг хүсэгчид хамгийн олон байна
2018 оноос хойш Путинийг ерөнхийлөгч хэвээр байхыг хүсч буй оросын иргэдийн тоо дөрвөн жилийн дотор хамгийн олон болж, 63 хувьд хүрчээ. “Левада-төв”-ийн мэдээг иш татан “Ведомости” сонинд ингэж бичсэн байна.
Путинийг дөрөв дэх удаагаа сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо 2012 оны 10 дугаар сараас хойш 40-өөс 19 хувь болж цөөрснийг сонинд тэмдэглэжээ. Ерөнхийлөгчийн дараачийн сонгууль хүртэл Орост Путинийг орлож чадах удирдагч гарч ирж болох юм гэж Оросын иргэдийн 26 хувьнь үзэж байна.
“Эрх барьж буй намын рейтинг буурсан ч, ерөнхийлөгчийн нэр хүнд өмнөх түвшинд байна” гэж “Левад-төв”-ийн социалогич Денис Волков дурджээ.
Төрийн болон олон нийтийн байгууллагуудад оросын иргэдийн итгэх итгэл буурсныг 10 дугаар сарын дундуур мэдээлж байсан юм. Тэгэхэд засгийн газарт итгэх итгэл бусдаас их буюу 47-гоос 26 хувь хүртэл, Улсын думд итгэх итгэл 40-өөс 22 хувь хүртэл, харин ерөнхийлөгчийн нэр хүнд 80-аас 74 хувь болж буурсан байна.
Оросын хууль тогтоомжийн дагуу, “Левада-төв”-ийг гадаадын төлөөний үүрэг гүйцэтгэдэг арилжааны бус байгууллагад тооцдог юм. Гадаадын байгууллагын хувиарбүртгүүлэхээс татгалзсаны учир 10 дугаар сарын 26-нд Москва хотын Тверийн шүүхтус төвийг 300 мянган рублиэр торгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ