Элчин сайд нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 17 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Энэ талаархи Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.
Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайд нарыг томилуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул эхлээд Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Дараа нь Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат, Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээнарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ