Жирэмсэн эмэгтэй унтаж байхдаа айфондоо түлэгджээ
Австралийн жирэмсэн эмэгтэй Мелани Тан Пелеас цэнэглэж байгаа iPhone 7-гийнхоо хажууд унтаж байхдаа, аймшигтай хорсожөвдсөнөөс болоод сэржээ. Гар утасны цэнэг маших халсан учир, эмэгтэйн гар түлэгдэж, цэврүүтсэн байна.
Эмэгтэй тэр даруй эмнэлэгт очиж үзүүлэхэд, хоёрдугаар зэргийн түлэгдэлт авсан байна гэж эмч нар хэлснийг “Phone Arena” сайтад мэдээлжээ.
Түлэгдэлтийн хэлбэр нь цэнэглэгч төхөөрөмж болон халсан ухаалаг утасныхэлбэртэй таарч байсан байна. Эмэгтэй хотынхоо “Apple Store” дэлгүүрт хандахад,утас гэмтэлтэй гэх ямар ч шинж тэмдэг алга гэж дэлгүүрийнхэн хэлжээ.
Гэхдээ эмэгтэйн утсыг яалт ч үгүй экспертизэд явуулж, харин Пелаест шинэ iPhone 7 өгөх гэсэн ч, нөхцөл байдал давтагдахаас болгоомжлон, түүнийгавахаас татгалзсан байна.
Жирэмсэн эмэгтэйнбиеийн ерөнхий байдал зүгээр байгаа бөгөөд болсон явдал золоор урагт нөлөөлөөгүй аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ