Ангела Меркель дахин нэр дэвшинэ

Ангела Меркель Германы канцлерын албан тушаалд дөрөв дэх удаагаа нэрээ дэвшүүлэх бодолтой байна. Бундестагийн гадаад бодлогын хорооны дарга Норберт Рёттген телевизийн CNN сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ.

Тэр Меркелийг хариуцлагатай улстөрч гээд, түүний дахин нэр дэвшихээр шийдвэрлэсэн нь “өрнөдийн үнэт зүйлсийг хадгалах” гэсэн хүсэлтэй холбоотой юм гэж хэлсэн байна. “Тэр шийдвэр төгс байгаа бөгөөд олон улсын либерал дэг журмыг бататгахад хувь нэмрээ оруулахыг хүсч, ингэхэд ч бэлэн байна” гэж Рёттген мэдэгджээ.

Меркель Өрнөдийн, давын өмнө АНУ-ын зүгээс дэмжлэг хүлээнэ хэмээн найдаж байгааг бунтестагийн хорооны дарга бас тэмдэглэсэн байна.

ХБНГУ-ын канцлер Бундестагийн сонгуулийн дүнгээр тодорхойлогддог юм. Энэ сонгуулийг ирэх оны намар явуулахаар төлөвлөжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ