Хуралдаан тасласан депутатуудыг торгож болохыг тайларлав

Улсын дум бүгд хуралдаан тасалсан депутатуудын цалинг хасч болох асуудлыг хэлэлцэж байна.Парламентын доод танхимын дарга Вячеслав Володин мягмар гарагт ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

“Энэ нь депутатуудын хариуцлагатай байж,хөдөлмөрийн хөлс болон бүгд хуралдаанд суусан асуудлыгхарилцан уялдуулахыг хэлж байгаа юм” гэж улсын думийн дарга тэмдэглэсэн байна.Одоо асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд “намуудын бүлгүүдсанал ирүүлжбайгаа” гэж тэр дурджээ.

“Депутат хүн бүгд хуралдаанд суух ньдепутатын үүргээ биелүүлж байгаа хэрэг, харинхуралдаан тасласан тохиолдолд хөдөлмөрийн хөлснөөс нь суутгана” гэж Володин тодруулан тайлбарласан байна.

Ирц, оролцооньдепутатуудын хөдөлмөрийн хөлсөнд нөлөөлдөг байхын тулдхолбооны улсын хуулинд засвар оруулах шаардлагатаөйгэж тэр хэлжээ.Гэвч парламентын үйл ажиллагааны талаарард түмнээс сонгогдсон элч төлөөлөгчдийн хүлээх хариуцлагыг дээшлүүлэх санааг “хэн ч эсэргүүцээгүй юм” гэж улсын думийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Тавдугаар сардОросын ерөнхийлөгч Владимир Путинпарламентын гишүүдийн статусын тухай хуулийн засварт гарын үсэг зурсан юм.Энэ баримт бичгийн дагуу,улсын думийн депутат юмуу Холбооны Зөвлөлийн гишүүнүүрэгт ажлаа нэг сар болон үүнээс илүү хугацаагаар байнгабиелүүлээгүй тохиолдолд бүрэн эрхийг нь хасч болохажээ. Үүнд улсын дум, түүний хороо, комиссуудын хуралдаан хамаарна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ