Умард Каролинад Бүгд найрамдах намын байрыг шатаажээ
Умард Каролина муж улсад үл таних хүмүүс АНУ-ын Бүгд найрамдах намын орон нутгийн байрыг шатаасныг Ассошиэйтед пресс агентлаг уламжилжээ.
Энэ явдал Хиллоборо хотод болсон байна. Хэн нэгэн этгээд Оринж тойргийн намын байгуллагын төв байрны цонхоор шатаагч шингэн бүхий лонх шидсэн байна. Тавилга, интерьер шатаж, харин хүмүүс хэлмэгдээгүй аж.
Үүнээс гадна, зэргэлдээх байшингийн ханан дээр хэн нэг нь “Бүгд найрамдах намын нацистууд хотоос зайлцгаа, эс бөгөөс муу юм болно” гэж бичжээ.
Хотын дарга Том Стивенс энэ болсон явдлыг буруушаагаад, үүнийг хотынхны аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж тодорхойлсон байна.
Бүгд найрамдах намынхны байранд халдсаныг өрсөлдөгч Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон “байж болшгүй, аймшигт явдал” хэмээн тодорхойлжээ.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампыг арьсны үзэл дэвэргэж, эмэгтэйчүүдэд доромжлон ханддаг гэж удаа дараа зэмлэн буруушааж байсан юм.
Сонгууль ирэх сарын 8-нд болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ