Нийслэлийн удирдлагууд 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр 100 хоногийн хугацаанд иргэн рүүгээ чиглэсэн, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсэн, эдийн засгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, төрийн цомхон чадварлаг бүтцийг бий болгох, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй хүргэх зорилго тавин ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Улаанбаатар нь нэг сая 375 мянган хүн амьдардаг томоохон хот. Тиймээс эхлээд иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх нь чухал байна гэдгийг Нийслэлийн засаг дарга С.Батболд онцоллоо. Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж, хэрэгжүүлж байгаа талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн удирдлагын шинэ багийн 100 хоногт хийсэн ажлыг тоймлон танилцуулж байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтцийн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан байна.
- УИХ, НИТХ-ын хурлын тэргүүлэгчидтэйНийслэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага “Зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулсан. Нийслэлийг хөгжүүлэх нэг зорилготой энэхүү зөвлөлдөх уулзалтаар Улаанбаатар хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилтыгярилцаж, ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулж, харилцан санал бодлоо солилцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллах болов.
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж батлууллаа. Хөтөлбөрт Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай,Монгол үндэстний хэв маяг, өвөрмөцдүр төрхтэй,зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт дэвшүүлсэн.
- “Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх” асуудалд онцгой анхаарч ажиллаж төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт 3087 хүүхдийг элсүүлэн суралцуулж, улсын төсвийн тодотголд1.4 тэрбум төгрөгсуулган батлууллаа. Дөрвөн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, бүртгэлийг “Шилэн” болгож явууллаа.
- “Элэг бүтэн сан” Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран элэгний өвчлөлийг бууруулах, элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжиж, Нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөг шийдвэрлэж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээрэлгээ шилжүүлэн суулгахаар хүлээж байгаа 20 иргэн ирэх оны эхэн гэхэд уг хагалгаанд үнэ төлбөргүй орно. Хагалгаа хийлгэхээр хүлээж байгаа иргэдийн 50 хувь Улаанбаатар хотын иргэд байна.
- Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн урд орчин үеийн стандарт бүхий авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн юм.
- Гудамж төслийн хүрээнд ТЭЦ-III-ийн баруун хойд 1.5 километр замыг Яармагийн гүүртэй холбож дуусган, ашиглалтад орууллаа.
- Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг өнгөрсөн долоо хоногт нээж, үлдэгдэл хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.
- Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 160, Хан-Уул дүүргийн53, Баянгол дүүргийн 96, 98 Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн 2-р хороо, орон сууцны хорооллын цэвэр усны шугам, цэцэрлэгийн дээврийн эвдрэлийн асуудлыг шийдсэн байна.
- Улаанбаатарын намар арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, иргэддээ ирэх дөрвөн жил хийх ажлаа тайлагнан, Никитон, Камертон хамтлагийн тоглолтыг хүргэсэн. Нийслэлийн хүн амын 40 гаруй хувь нь залуучууд. Цаашдаа залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.
- Дүнжингарав хорооллын иргэдийг халуун, хүйтэн усаар хангаж, дулааны ажлыг мөн хийлээ.
- Намрын ногоон өдрүүдарга хэмжээгМишээл экспод, Алтан намар үзэсгэлэнгбүхий л дүүргүүдэд зохион байгуулж, нэг талаар иргэдээ чанартай, хямд хүнсээр хангах, нөгөө талаар тариаланчдаа дэмжиж ажиллав.
- Намрын тохижилтын ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 километр төмөр замын хамгаалалтын зурвас, төмөр замын 2 талаар Сибирийн 3:5 сая 4 метр өндөртэй 8000 улиас тарина. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон Клиникийн 2-р эмнэлгийн урд ч мөн мод тариад байна. Цаашид нийслэлээ “Ногоон хот “ болгоно.
- Богд уулын аяллын замыг тохижуулж, ашиглалтад хүлээн авлаа. Байгалиа дээдэлсэн, аялал жуулчлалын бүс байгуулах, Спортлог Улаанбаатар хот болох ажлыг шат дараалан хийнэ. Багийн спортыг бүх талаар дэмжиж, шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
- Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын асуудалд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж, шаардлагуудыг аж ахуй нэгжүүдэд хүргүүллээ.
- Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баруун болон Зүүн дөрвөн зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзвараар баруун эргэх тэмдэглэгээг сайжруулж холбогдох байгууллагатай хамтран хийж, хэрэгжүүлж эхэллээ.
- Залуусыг ажлын байраар хангах, Нэг өрх-нэг ажлын байр бодлого хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээж, иргэдээ орлоготой болоход онцгойлон анхаарч байна.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлын хүрээнд иргэдээ хохиролгүй болгох, энэ үйл ажиллагааг “Зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр явуулах” бодлогыг барьж байна. Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэнгэр оронгүй, хашаа хороогүй болсон 400 өрх, иргэний асуудлыг Нийслэлийн удирдлагын баг өвлөөс урьтаж шийдэх ажлыг хэрэгжүүлж, эхний ээлжид 235 айлыг дамжин өнгөрөх, түрээсийн түр орон сууцанд оруулж байна. Цаашид дахин төлөвлөлтийг иргэдийнхээ эрх ашгийг нэгт эрэмбэлсэн шийдлээр үргэлжлүүлнэ.
- 14 хоног тутам Засаг даргын хувьд иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Иргэддээ нээлттэй Засаг дарга байх, хуримтлагдсан асуудлыг шийдэх бодлого барьж байна.
- Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулах, байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийгажиллуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийлээ.
- Гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсынтөсөл хөтөлбөрийн хүрээнд Нийслэл хотод хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилт тавьж байна. Нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийг хэрэгжүүлнэ.
- Европын сэргээн босголтын банктай хамтран Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулах, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр болон хаягдал ус цэвэршүүлэх талаар хамтарч ажиллана.
- Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хэрэгжүүлж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн ам бүхий төвийг хөгжүүлнэ. Энэ ажлыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийнэ.
- Хэвлэл мэдээллийн төвийг нээж, төрийн захиргааны үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох ажлыг хийж байна.
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ