Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр
Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19-нд буюу энэ лхагва гарагт болно.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.
Хуулийн дагуу Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт дуусна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 68.1-д "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. 68.6-д Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно." гэж заажээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ