Нью-Йорк, Нью-Жерсигийн дэлбэрэлт холбоотой байж магадгүй

Нью-Йорк, Нью-Жерсид болсон дэлбэрэлтийг нэг л хүн бэлтгэж, хийсэн байж болох юм. Телевизийн Fox News суваг хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн хэлснийг иш татахдаа, цагдаагийн байгууллага ийм таамаглал дэвшүүлснийг ням гарагт мэдээлжээ.

Одоогоор өөр дэлгэрэнгүй зүйл мэдээлэхгүй байна.

Үл таних нэг хүн есдүгээр сарын 17-нд Манхэттенд дэлбэрэлт үйлдсэн гэдгээ хүлээсэн нийгмийн Tumblr сүлжээний бичлэг жинхэнэ эсэхийг Нью-Йоркийн цагдаагийн байгууллага шалгаж байгааг үүнээс өмнө мэдээлсэн юм. Болсон явдал нь “зүгээр л нэг туршилт байсан юм” гэж тэр хүн бичээд, “миний адил ижил хүйстнүүдтэйгээ явалдагчдыгдорд үздэгодоогийн нийгмийг үзэн яддаг” учир би энэ дэлбэлэлтийг үйлдсэн”хэмээн мэдэгджээ.

Нью-Жерсид буяны гүйлт эхлэхийн өмнөхөн есдүгээр сарын 17-нд бөмбөг дэлбэрч,азаар үүнд хэн нэгэн хүн өртөөгүй байна.Дэлбэрэлт болсон газраас холгүйцагдаа нар бага хүчин чадалтай бас хэд хэдэн тэсрэх төхөөрөмж олсон байна.

Барагцаалбал 12 цагийн дараа Нью-Йоркийн Манхэттены Челси дүүрэгт бас нэг дэлбэрэлт болжээ.Дэлбэрэлтийн улмаас 29 хүн шархадсан байна.Эндээс холгүй газраас бас нэг дэлбэрээгүй бөмбөг илрүүлжээ.

Одоо цагдаагийн байгууллага дэлбэрэлтэд холбогдолтойбайж болох хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ