Улсын думийн сонгуулийн ирц 47 орчим хувь байна
Орос улсын Думийн долоо дахь удаагийн сонгуулийн ирц 47 орчим хувь байна (УБ-ын цагаар өглөөний 8 цаг 22 минут – ред.,). Сонгуулийн комиссуудын протоколын 35,1%-ийг тоолсны дараа Оросын сонгуулийн төв комиссын мэдээллийн самбарт ийм тоо баримтыг дурджээ.
Дөрвөн нам – “Нэгдмэл Орос”, ОХУ-ын коммунист нам, Оросын Либерал-ардчилсан нам болон “Шударга Орос” нам таван хувийн босгыг давж чадсан байна.
“Нэгдмэл Орос” нам нэлээд тасархай түрүүлж байгаа ажээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр, сонгогчдын 53 орчим хувь нь тус намаас нэр дэвшигсдийн төлөө санал өгөөд байна. Либерал-ардчилсан нам түрүүчийн сонгуулиар хоёрдугаар байранд орж байсан бол, энэ удаа ОХУ-ын коммунист нам тус намын өмнө оржээ. Тийнхүү одоогоор корммунистууд 14,44 хувь, либерал-ардчилсан намынхан 14,37 хувь, “Шударга Орос” нам 6,29 хувийн санал аваад байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ