Крымын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзана гэдгээ мэдэгдэв
Крымын нутагт оросын улсын думийн сонгууль явуулахыгхууль ёсны хэмээнАНУ хүлээн зөвшөөрөхгүй.Төрийн департаментын сайтад нийтлэгдсэн тус яамны мэдэгдэлд ингэж өгүүлжээ.
Баримт бичигт Крымыг“Орост эзлэгдсэн” нутагхэмээн тодорхойлсон байна.“Крымын талаар манай баримталж буй байр суурь тодорхой,энэ хойг Украины салшгүй хэсэг хэвээр байгаа”гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Крымыг Орос улс Украинд буцаан өгөх хүртэл Крымтэй холбоотойгоор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээхүчинтэй хэвээр байх болно” гэж төрийн департамент дурдсан байна.
“Бид Крымын хүмүүнлэгийн байдал, түүнийдотортатарүндэстний байдал, сураггүй болсон хүмүүс болонхүний эрхийг зөрчиж байгаа явдалд урьдын адил бас сэтгэл гүнээ зовниж байна” гэж мэдэгдэлдөгүүлжээ.
Крымын нутаг дэвсгэрийн хамаарлын тухай асуудалшийдэгдсэн гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 03-нд мэдэгдсэн юм.Тус хойг Орост нэгдсэнийг өрнөдийнхөнхүлээн зөвшөөрөх эрх зүйн асуудал байхгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бас тэмдэглэсэн юм.
Крым 2014 оны гуравдугаар сард нийт ард түмний санал хураалтын дараа Оросын бүрэлдэхүүнд орсон билээ.Энэ санал хураалтаар бүс нутгийн оршин суугчдын олонхи ньэнэ шийдвэрийг дэмжсэн юм.Харин Киевийн эрх баригчид санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.Бүс нутгийг нэгтгэсэндэгийн асуудалолон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн гэж Оросын тал үздэг билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ