Д.Эрдэнэбат сонгуульд АН-ын штабыг удирдана
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерийн асуудлыг хэлэлцжээ. Ингээд уг ажлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад даалгахаар тогтож, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг түүнд үүрэг болгожээ.
2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тус намын дарга З.Энхболд огцорч, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин одоо орон нутгийн сонгуульд намаа удирдаж ажиллах үүргийг Гүйцэтгэх зөвлөлөөс хүлээлээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ