Эргэлзэж байвал гэрлэх хэрэггүй
Хуримын өмнө эргэлзэлтэй байсан хосууд салах нь амархан гэж эрдэмтэд хэлж байна. Хэрэв гэрлэлтийн өмнө танд эргэлзээ төрөөд байгаа бол хуримлах хэрэгтэй юу гэдгээ сайтар тунгаан бодохыг Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд 464 хүн буюу 232 хосуудын гэр бүлийн амьдралыг судлаад танд зөвлөж байна.
Хос бүрийн амьдралын судалгааг эрдэмтэд дөрвөн жилийн турш явуулжээ. Судалгаанд оролцсон эхнэрүүдийн дундаж нас нь 25, нөхрүүдийнх нь 27 байв. Хуримын өмнө залуу хосууд өөрийн сонголтод зарим нэг талаар эргэлзээ байгаа эсэхийг заасан тусгай анкет бөглөсөн байв. Дараа нь хагас жил тутамд анкетжуулалт хийгджээ. Дараагийн анкет бүрт нь гэр бүлийн амьдрал сэтгэл дүүрэн эсэхийг заавал асуусан байлаа.
“Хүн бүр л хуримын өмнө асуудалтай байдаг гэж боддог. Тэгээд л үүнд анхаарах хэрэггүй гэдэг. Гэтэл тийм биш гэдгийг бид олж тогтоолоо. Хуримын өмнө эргэлзээ төрж байсан хүмүүс дөрвөн жил цуг амьдрахад салах магадлал нь эргэлзээ огт төрөөгүй хүмүүсийнхээс хоёр хагас дахин их байна. Хуримын өмнө ямар ч эргэлзээ төрж байгаагүй хүмүүс дөрвөн жилийн гэр бүлийн амьдралдаа ихээхэн сэтгэл хангалуун байна” хэмээн судалгааны удирдагч Жастин Лавнер ярилаа.
Судалгааны үр дүнгJournal of Family Psychology сэтгүүлд удалгүй нийтлэх ажээ. Гэрлэлтийн өмнө эргэлзээ төрж байсан эрэгтэйчүүд 47 хувьтай, эмэгтэйчүүд 38 хувьтай байсан юм. Судалгаа хийгдсэн дөрвөн жилийн дотор “эргэлзэж байсан” эмэгтэйчүүдийн 19 хувь, өөрсдийн гэрлэлтийг аз жаргалтай байсан гэх хүмүүсийн 8 хувь нь салсан байна. Энэ үзүүлэлт нь эргэлзээтэй эрчүүдийн 14 хувь, өөр хэсгийн 9 хувийг хамаарсан байжээ. Гэтэл ямар ч эргэлзээ төрөөгүй байсан хосуудын дунд салалт дөнгөж зургаан хувьтай байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ