“Mixx”-ийнхэн тарж, хоёр хамтлаг болжээ

“25-р суваг” телевизээс зохион байгуулсан “Making the band-3” шоуны ялагч “Mixx” хамтлаг тарсан нь баталгаатай болжээ. Б.Төгсжаргал, Х.Гүлназ хоёр нь “Мixx” хамтлагтаа үлдэж шинээр хоёр эрэгтэй гишүүн авсан гэнэ. Харин О.Гүнчин-Иш, Г.Амаржил, Г.Энх-Амар, Болдбаатар буюу Tempo дөрөв хамтлагаасаа гарчээ. Тэд “One the” нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд анхныхаа дууг хүртэл бичүүлээд амжжээ. Тэдний шинэ дууны нэр нь “Hot shot” нэртэй юм байна. Юутай ч “Making the band-3” шоунаас төрөн гарсан гурван хамлаг гурвуулаа л хамтаараа лаг байж чадсангүй. Одоо бүртгэл нь явагдаж байгаа “Making the band-4” шоуны ялагч хамтлаг яахыг харах л үлдлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ