Төрийн албаны зарим томилгоог хийжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, төрийн албаны зарим томилгоог хийжээ.
- Д.Мөрөн-Гадаадын иргэн, харьяатын газрын даргын
- О.Алтансүх-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын
- Б.Чинбат-Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын
- С.Энхтүвшин-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна. Мөн өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг томилжээ.
Д.Мөрөн нь УИХ-ын гишүүн, ГИХЭАГ-ын дарга, МАН-ын хуулийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар, О.Алтансүх нь Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байлаа. Мөн Б.Чинбат нь “Монгол Солонгосын мэдээлэл технологийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагад зөвлөхөөр ажилласан.Төрийн албан найман жил ажиллаж байгаа юм байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ