Төрийн өмчийн компанийн удирдлагын цалинг 30-60 хувь бууруулна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 саятөгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдооүр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдууланцалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авахзэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.

Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна.

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлболовсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав.

Хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ннээс мөрдөхөөр төсөлд тусгаад байна. Төсөл батлагдсанаар малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил эрчимжин, малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Товч мэдээ:

-Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

-Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.

-Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав. Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ