60 тэрбумын тухай бичлэг "эвлүүлэг" гэсэн дүгнэлт гарчээ

Ардчилсан намын дарга З.Энхболд МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт гомдол хүргүүлээд байсан билээ. Түүнийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлж шалгуулсан аж. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид бичлэгийг хянан, шинжлээд тухайн бичлэг МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа биш, эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнчлэн уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн төрийн албанд албан тушаалд томилох асуудал гараагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Тиймээс материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд наймдугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ шийдвэрийг гомдол гаргасан АН-ын удирдлагуудад мөн энэ сарын 02-ны өдөр хариу болгон илгээжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ