УИХ дахь АН-ын бүлэг шаардлага хүргүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудалтай холбогдуулан УИХ-ыг нэн даруй хуралдуулахыг шаардсан бна. АН-ын бүлэг Ерөнхий сайд, Сангийн сайд нарын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хийсэн мэдэгдлүүдийг тооцоо судалгаагүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод харанга оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Иймд доорх асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардав.

Хэлэлцэх асуудал:

-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа тухай

-Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын мэдэгдэл болон хууль бус үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул тэдэнтэй хариуцлага тооцох тухай

-Нийгэм эдийн засагт үүсээд буй хүндрэлтэй байдлыг яаралтай авч хэлэлцэн, УИХ-аас шийдвэр гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх

-Бий болсон эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас гарах төсөл хөтөлбөр, бодлогуудыг хэлэлцэн УИХ-аас шийдвэр гаргах.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ