Эрэгтэй хүн шиг байвал...

Эрчүүд эмэгтэй хүний зөвхөн гоо сайханд эсвэл ухаанд нь биш эмэгтэй хүний ялдамхан зан аальд хамгийн их татагддаг байна. Судалгаагаар эрчүүдийн хувьд эмэгтэй хүний хамгийн их таалагддаггүй зан бол эрэгтэй хүн шиг байх явдал ажээ. Эрчүүдийн 51 хувь нь том давхраатай нүдэнд таатай хандаж тун дуртай байдаг. Тэдний хувьд эмэгтэй хүний бас нэг чухал зүйл бол тэгш сайхан урт хөл юм. Мөн өөртөө итгэлтэй зоригтой бүсгүйчүүлд бараг бүх эрчүүд дуртай байдаг байна. Үсээ урт ургуулсан бүсгүйчүүд эрчүүдэд илүү сэтгэл татам харагддаг гэжээ. Тэд бас гялалзсан хар нүд, хар үстэй бүсгүйчүүдэд их таатай ханддаг ажээ. Тэд сайхан инээж буй бүсгүйд “үгүй” гэж хэлэх нь цөөхөн байдаг. Мөн эмэгтэй хүн хэтэрхий илүү жинтэй байх нь эрчүүдийн хувьд нэлээд таагүй санагддаг гэнэ шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ