Эрдэмтэд стресс хүнээс хүнд халддаг болохыг сануулж байна
Бусад хүмүүсийн стресс бидэнд шууд нөлөөлдөг болохыг эрдэмтэд сануулж байна. Тэр ч бүү хэл телевизээр таагүй зүйл үзэхэд кортисол хэмээх стрессийн гормон ялгаруулж байдгийг Германы эрдэмтэд нотолжээ. Нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалсан хүчтэй стрессээс зайлах ямар ч боломжгүй гэнэ. Нийгмийн стресс сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг тул кортисол гормоныг ихээр ялгаруулдаг байна. Судалгаанд оролцсон хүмүүст биелүүлэхэд хүнд даалгавар оноож, ярилцлага авах замаар зан чанарын өөрчлөлт, үйлдлийг нь ажигласан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын зөвхөн таван хувь нь стресээс ангижирч, тайвширч эхэлсэн ажээ.
Оролцогчдын 30 хувь стресстэхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд харгис хэрцгий эсвэл эмгэнэлтэй видео үзүүлэхэд кортисол гормоны хэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. Тиймээс бусад хүмүүсийн зовлон шаналлыг сонсох нь өөртөө стресс бий болгодог гэдгийг эрдэмтэд сануулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд уяхан болохоор юмыг хүндээр тусгаж авдаг гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг адилхан стресстдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ