Селин Дион нөхрөө шивээсээр мөнхөлнө

Энэ оны эхээр таалал төгссөн Рене Анжелилын бэлэвсэн эхнэр болох Канадын дуучин Селин Дион саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа бурханы оронд одсон эр нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж шивээс хийлгэхээр болсон гэдгээ өгүүлжээ.

Сэтгүүлч түүнээс “Та урьд өмнө нь шивээс хийлгүүлэх талаар ер нь бодож байсан уу?” гэх асуултад Селин улаан хоолойн хорт хавдар хэмээх айхтар өвчинтэй урт хугацааны туршид тэмцсээр энэ оны нэгдүгээр сард 73 насандаа хорвоог орхисон хайртай нөхрийнхөө дурсгалд зориулж шивээс хийлгэх санаатай байгаа гэдгээ хэлсэн байна.

Селин “Миний эр нөхөр энэ хорвоог орхисон өдрөөс хойш би түүний зүрхний цохилт хэлбэртэй шивээс хийлгэхийг бодох болсон. Ингэснээр түүний зүрх намайг амьд байгаа цагт миний дотор булгилж байх болно” гэж ярьжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/69830.shtml #sthash.NgwYOkUV.dpuf

СЭТГЭГДЭЛ БИЧИХ