Попын хааныг хүчирхийлэгч гэжээ

АНУ-ын “Radar Online” интернэт портал өнгөрөгч долоо хоногт "Попын хаан, дуучин Майкл Жексон амьддаа хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан" хэмээн мэдээлсэн билээ. Харин уг мэдээллийг Жексоны гэр бүлийнхэн эрс үгүйсгэж, “Radar Online”-ийг шүүхэд өгч, 100 сая ам.доллар нэхэмжилсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жексоны үеэл дүү “Radar Online” ашиг олох, уншигчийнхаа тоог нэмэхийн тулд хуурамч мэдээллийг цацсан. Ах минь хэзээ хэн нэгнийг хохироож байгаагүй. Тэрээр нэг удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан хэмээн буруутгагдаж байсан. Гэхдээ уг хэрэгт ах минь ямар ч холбоогүй гэдгийг шүүхээс хүртэл баталсан билээ” гэсэн байна.

Уг мэдэгдлийн дараа “Radar Online” сайтдаа “Бид гэрчүүдтэй ярилцсан. Бидний цацсан мэдээлэл баталгаатай. Бидэнд хангалттай баримт бий” гэж бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ