Г.Ундармаа Д.Хүрэлхүү нар “Х түц”-тэй нэгдэнэ

Хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолтоо ирэх сарын 18-аас эхлэн олон нийтийн хүртээл болгох гэж байна. Тус тоглолтод МУГЖ Д.Хүрэлхүү, СТА жүжигчин Г.Ундармаа нар урилгаар оролцон тоглох ажээ.

Мөн тус хамтлагийн жүжигчин МУГЖ И.Одончимэг, СТА Н.Онон, СТА Т. Бархүү нар тоглох бол МУГЖ Л.Баттулга энэ удаагийн тоглолтод орохгүй нь ээ. Учир нь МУГЖ Н.Ариунболд нар АНУ-ын хотуудаар “Найзууд” тоглолтоо аялан тоглож байгаа юм байна.

“Х түц” хамтлагийн тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ