Хаан банк хуурамч мөнгө өгч, үйлчлүүлэгчийг гүжирджээ

Өчигдөр буюу 2016-07-2

7-ны өдрийн 11 цагийн орчим Хаан банкны Хархорин салбараар үйлчлүүсэн эмэгтэй гомдолтой байгаа талаар бидэнд хандсан юм. Тэрбээр өөрийн нэр дээрх Хаан банкны данснаас 4 463 000 төгрөг бэлнээр нь авсан байна. Харин үйлчлүүлэгчид өгсөн мөнгөн дунд хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэрт байсныг “Хас” банкан дахь хадгаламжиндаа хийхээр үйлчлүүлж байхдаа мэджээ.

Улмаар хуурамч мөнгөн тэмдэгт өгсөн асуудлаар эргээд Хаан банканд хандахад үл ойлголцол гарсан байна. Үүний улмаас үйлчлүүлэгч ухаан алдаж эмнэлэгийн тусламж авахад хүрчээ. Бид болсон явдлын талаар Хаан банкаар үйлчлүүлсэн иргэнтэй уулзаж тодрууллаа.

Үйлчлүүлэгч: Би “Хаан” банкнаас мөнгөө тоолж авчихаад шууд хажуугийн залгаа “Хас” банк руу явж өөрийнхөө хадгаламж руу хийхээр явсан. Тэгтэл “Хас” банкаар үйчлүүлж байхдаа нэг ширхэг хуурамч 20 000 дэвсгэрт өгснийг нь мэдсэн. “Хас” банкнаас тухайн мөнгийг журмын дагуу мөнгийг хурааж авсан. Би эргээд “Хаан” банканд ирж учир байдлаа хэлэхэд намайг өөрөө сольсон мэтээр гүжирдсэн. Гүжирдүүлснээс болж би өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч байна. Сая ухаан алдснаас болоод зүрх өвдөөд, даралт ихсээд байна. “Хаан” банкны лавлах утас руу нь залгахаар “Таван минутын дараа эргээд хариу хэлье” гэсэн боловч таг. Залгахаар утсаа авахгүй байна. Гол нь хуурамч мөнгө их багадаа биш дараа дахиж өөр хүнийг битгий ингэж гүжирдээсэй. “Хаан” банк хуурамч мөнгө илрүүлээгүй байхад “Хас” банк нь илрүүлчихлээ. Би найдвартай гэж бодож банкаар үйлчлүүлж байхад ингэж гүжирдүүллээ. Хэрвээ би Хаан банкнаас гараад шууд Хас банк оролгүйгээр дэлгүүр орсон бол мөнгө солигдлоо гэж үзнэ. Гэтэл би Хаан банкнаас мөнгөө авчихаад, цүнхэлсэн чигээрээ Хас банк руу орсон. Камерын бичлэг шүүж үзэж болно.Теллерийн буруутай үйл ажиллагаанаас боллоо. Теллер нь хуурамч мөнгөтэй боодол мөнгийг надад хажуугийнхаа теллерээс надад авч өгсөн. Та мөнгө аваад банкнаас гарсан бол хамаагүй гэсэн.

Хаан банкнаас мөнгө авсан гүйлгээний баримт болон мөнгө

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Хаан” банкны Хархорин салбарын захиралаас тодруулсан юм.

“Хаан” банкны Хархорин салбарын захирал Н.Даваалхам: Манайх харилцагчаас орж ирж байгаа мөнгийг хуурамч мөнгө эсэхийг шалгаад, тоолоод авдаг. Харилцагчид өгөхдөө ч гэсэн шалгаад тоолоод өгдөг. Харилцагчийг гомдол гаргахаар нь би өргөдлийг нь хүлээж аваад шийдвэрлээд сууж байсан. Тэгсэн энэ эгч бухимдаад татаж унасан. Түргэн дуудаж, тусламж үзүүлсэн.

-Танай мөнгө тоологч машин хуурамч мөн бишийг нь ялгадаггүй юм уу?

- Ялгадаг. Бүх мөнгө тоологч машин ялгадаг.

- Шалгадаг юм бол танайхаас яагаад хуурамч мөнгөн тэмдэгт илрэв?

- Харин тодруулах хэрэгтэй. Манайх дотоод хяналттай, камерын хяналттай. Бид энэ талаар шалгаж байгаа 2 цагийн дараа гэхэд буюу өчигдөр/16:00 цагийн орчим/ хариу өгнө гэв.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ