Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй бичлэг: Гуйлгачин хүүхэд VS Энгийн хүүхэд
Энэхүү туршилтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас олон нийтийн хандлагыг судлах зорилгоор явуулсан байна. Ингэхдээ 6 настай нэгэн охиныг 2 дүрээр буюу гуйлгачны дүрд хувирган ноорхой хувцаслан мөн энгийн цэвэрхэн хувцаслаж гудамж, ресторанд ганцааранг нь явуулжээ. Ингээд тэдний туршилтаас итгэмээргүй үр дүн гарсан байна.
Гуйлгачин хүүхдийг хэн ч тоож харьцаагүй бөгөөд рестаронд ороход эгдүүцэн, зөөгчөөс түүнийг гаргахыг хүсч байлаа. Харин энгийн хүүхдийн дүрээр ороход уриалгахан инээж, төөрсөн эсэхийг тодруулан туслах гэж хичээж байгаа нь харагдав.
Хүүхдийн гадаад үзэмжээс хамаараад хүмүүсийн хандах хандлага өөр өөр байгаа нь хүүхдийн эрхийн асуудалд дахин анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн туршилтын ард ажиллагсад хэлсэн байна.
Энэ бичлэгийн дараагаар "Хүүхэд бол ХҮҮХЭД" гэх үг тренд болж олон нийтийн сүлжээнд өрнөжээ.
ХЭРВЭЭ ГУДАМЖИНД 6 НАСТАЙ ХҮҮХЭД ГАНЦААРАА БАЙЖ БАЙВАЛ ТА ЮУ ХИЙХ ВЭ? ТҮҮНИЙ ГАДААД ҮЗЭМЖЭЭС ҮЛ ХАМААРААД...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ