Ямар зориулалттайг нь төдийлөн мэддэггүй байсан 10 зүйл

Бид эдгээр зүйлийг өдөр тутам хардаг хэдий ч ямар зориулалттайг нь сайн мэддэггүй. Уг мэдээллээр та бүхэнд “нууц”-ыг нь дэлгэж байна.

Цамцны арын гогцоо1 Гурван ч үнэн болов уу гэмээр таамаг бий. Нэгдүгээрт – цамц өлгөх өлгүүр, хоёрдугаарт – зангиа тогтоох зориулалттай. Гуравдугаарт – хамгийн сэтгэл хөдөлгөмөөр хувилбар юм шүү: америкийн их сургуульд сурч байсан нэгэн залуу найз бүсгүйтээ болжээ, эзэнтэй болсноо бусдад илэрхийлэхийн тулд гогцоогоо хайчилсан байна. Харин бүсгүй залуугийн зангиаг зүүх болжээ.

Нөүтбүүкний цахилгааны утсыг ороосон цилиндр2 Та өөрийнхөө нөүтбүүк болон зургийн аппаратын цэнэглэгчинд байх энэ цилиндрийг мэдэх байх. Харахад энгийн ч маш чухал эд – “феррит шүүлтүүр” гэнэ. Кабелиар дамжиж болзошгүй цахилгааны доголдлыг засна.

Онгоцны цонхонд байх жижиг нүх3 Онгоцны цонх хоёр давхар хуванцар шил байдаг. Гадна агаарын даралт болон онгоцны дотор талын агаарын даралт хоёр харилцан адилгүй тул цонх шууд дэлбэ хагарна. Энэ жижиг нүх хоёр өөр даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй аж.

Балруулын цэнхэр өнгөтэй хэсэг нь юунд зориулагдсан бэ? 4 Захын хүнээс та асуугаад үз дээ: “Балруулын цэнхэр өнгөтэй нь юунд хэрэгтэй вэ?”, хүмүүс хурууныхаа бохирыг цэвэрлэх гэж хариулах болов уу. Цэнхэр хэсэг нь хатуу цаасан дээр зурсан зургийг арилгах зориулалтаар анхнаасаа хийгдсэн юм. Харамсалтай нь хүмүүс зориулалтаар нь ашиглахгүй байсан тул үйлдвэрлэгч нар маркетинг талаас нь ашиглах болжээ. Тийм учраас зарим нэг балруулын цэнхэр хэсэг дээр хуруу зурсан байдаг байна.

Цамцны дээд доод товчны нүх яагаад хөндлөн байдаг вэ?5 Энэ удаад цамцтай холбоотой ямар ч хайр дурлалын асуудал байхгүй. Цамцны дээд, доод товч амархан тайлагдах магадлал их. Хөндлөн нүхний буланд даралт ирэх бөгөөд товч тэндээ очоод гацах тул тайлагдахгүй ажээ.

Пүүзний дээд талд яагаад илүү нүх байдаг вэ?6 Пүүзний дээд талд байдаг үдээсний илүү нүхийг хүмүүс тоодоггүй нь харамсалтай. Дээд талын илүү нүхэнд үдээсээ хийж үдвэл гутал болон хөлийн хоорондын үрэлт багасч спортоор хичээллэхэд хөлөнд өгөх ачаалал багасдаг ажээ. Тэгэхээр зөв үдэж сурахын тулд видео хичээл-ийг үзнэ үү.

Шпагеттигийн халбага яагаад нүхтэй байдаг вэ?7 Урьд өмнө энэ тухай огт бодож байсангүй. Стандарт порцыг хэмжих зориулалттай нүх ажээ. Зарим нэг нь бага иднэ, зарим нэг нь их иднэ, харин дундаж хэмжээгээр иддэг хүнд энэ нүхээр хэмжсэн гоймон их ч үгүй, бага ч үгүй таарна.

Жинсэн өмдний жижиг халаас 8 Хамгийн түгээмэл хариулт – бэлгэвч хийх гэж. Үнэндээ энэ жижиг халаасыг ямар ч зориулалтаар ашиглаж болно. Гэхдээ анхлан халаасны цаг хийх зориулалтаар 1973 онд Levi’s энэ халаасыг гаргаж ирсэн юм. Одоо ч каталог дээр нь “watch pocket” хэмээгддэг.

Балны таглааны нүх 9 Таглааг залгисан тохиолдолд агаар орж байх гэж эсвэл улаан хоолойд тээглүүлэхгүй байх гэж ярьцгаадаг. Үнэндээ өөр зориулалттай ажээ. Таглааг залгилаа гэж бодоход дотор эрхтэнд шигдэж эхэлдэг байна, үүнээс урьдчилан сэргийлжээ.

Шинэ хувцсанд дагалдаж ирэх даавууны өөдөс10 Нөхөж өмсөх зориулалттай эд биш шүү. Анх удаа хувцсаа угаахаасаа өмнө даавууны өөдөс дээр угаалгын нунтаг болон цайруулагч даавуунд хэрхэн нөлөөлөхийг л туршиж үз гэж өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ