БАЙР СУУРЬ: Сайд нарын томилгооны асуудлаар гишүүд юу хэлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,шинэ засгийн газарт орж ажиллах сайд нарынхаа нэрсийг тодруулсан. Сайд нарын томилгооны асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

enhbayar

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Шулуухан хэлэхэд өнөөдрийн томилгоо таалагдахгүй байна

Сонгуулийн тоос одоо ч дарагдаагүй байна. Бид ард түмэнтэйгээ уулзахдаа хэлж, ярьж байснаа санаж байгаа. Ялангуяа олон түмний дэмжлэгийг хамгийн их хүлээж байсан зүйл бол төрийн бүхий л албадад өндөр мэргэшилтэйболовсон хүчнийг томилно гэж амласан явдал. Шулуухан хэлэхэд өнөөдрийн томилгоо таалагдахгүй байна.Бид амласандаа хүрэхгүй байгаа. Асуудал цаашдаа яригдах байх. Эцсийн эцэст нам бол компани биш. Олон түмний дэмжлэг дээр суурилаж, төрийн эрхийг барих учиртай. Ард түмний хүслийг бид матраж болохгүй. Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна.

baasanhuu

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН хэтэрхий яарч байна

Засгийн газрын бүтэц, бүрэлэхдүүний тухай хуулийг ерөнхийлөгчид хүргүүлээд гурав хоногийн дотор хариугаа авах ёстой. Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Энэ зармаараа явсан. Ерөнхийд нь чуулганы явцыг харахад 1990 оны нам төрийг удирддаг байсан хэбэр одоо зонхилж эхэллээ. Намын бүлэг нь бүх шийдвэрийг хуулийн дээр гаргаад яваад байгаа. Үүнд биих гайхаж байгаа. Байнгын хороодын даргаа томилохгүй өчнөөн удлаа. Сайд нарын томилгоо МАН дотор хэрхэн явагдсаныг бинамынх нь гишүүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ МАН хэтэрхий яарч, хуулийн дээр яваад байгаад гайхаж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Сонгогчдынхоо нүүрийг яаж харна даа

Сонгуулиар Монголын ард түмэн МАН-д дийлэнх олонхийн суудал авч өгсөн. Би хувьдаа МАН-ыг ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадах сайн засаглал байгуулаасай гэж хүсэж байсан. МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн засгийн газар байгуулах асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Харамсалтай нь МАНамлалтандаа хүрч чадсангүй. Бид я бас сонгогчидтой уулзаж байхдаа мэргэжлийн засгийн газар байгуулна гэж хэлж, ярьж явсан. Одоо сонгогчдынхоо нүүрийгяаж харна даа гэж бодож байна. Мордохын хазгай гэгч боллоо. Сайдаар томилогдохоор нэрс нь гарсан хүмүүсийг харахад ганц нэг салбар биш, олон олон салбар мэргэжлийн биш болчихлоо. Харамсалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ