МАН Засгийн газрын бүтцийг хэлэлцсэнгүй
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж аймгуудын засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Уг нь хуралдаанаар УИХ-ын Байнгын хорооны дарга нар болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч хэлэлцсэнгүй. Харин Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудал багтдаг бөгөөд ийнхүү аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хөнджээ.
Тэгэхээр маргааш МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, Байнгын хороодын дарга болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх гэнэ. Өнөөдрийн Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай мөн байнгын хороодын дарга нарын асуудал хэлэлцэгдээгүй учраас МАН-ын бүлэг ч хуралдахгүй юм байна.
Ямартай ч лхагва гариг гэхэд Засгийн газрын бүтэц болон сайд нарын томилгооны асуудал УИХ-аар эцсийн байдлаар хэлэлцэгдэх бололтой.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ