Саркози францын эрх баригчдыг шүүмжлэв
Хуучин ерөнхийлөгч Сири, Иракт хуурай замын ажиллагаа явуулахыг уриалав
Францын ерөнхийлөгч асан, “Бүгд найрамдахууд” намын удирдагч Николя Саркози терроризмын эсрэг тэмцэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй байгаа тус орны эрх баригчдыг шүүмжилжээ.
“Charlie Hebdo” сэтгүүлийн газрын эсрэг террорын ажиллагаа үйлдсэнээс хойш өнгөрсөн 18 сарын хугацаанд Францад терроризмын эсрэг тэмцэхийн тулд хийх ёстой ажлаас юу ч хийгээгүй байна” гэж тэр телевизийн TF-1 сувгийн нэвтрүүлгээр мэдэгджээ.
Аюултай байж болох хүмүүсийн жагсаалтад орсон 11,4 мянган хүний хэргийг анхааралтай судлаж, Францын аюулгүй байдалд заналхийлж байгаа гадаадын бүх иргэнийг буцаахыг Саркози шаардсан байна.
Хуучин ерөнхийлөгч “терроризмын эсрэг бүх нийтийг хамарсан дайн хийх” шаардлагатай байна гэж мэдэгджээ. Франц улс Ирак, Сирид гаднын хуурай замын ажиллагаа явуулж, үүнтэй холбогдуулан Оростой харилцаа тогтоох нь чухал гэж тэр үзэж байна.
“Гаднын ажиллагааны тухайд гэвэл, Франц улс “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлээ идэвхижүүлбэл зохино. Харин дотооддоо бол терроризмын эсрэг тэмцэх өөрийн зорилгыг тов тодорхой тодорхойлох хэрэгтэй” гэж Николя Саркози хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ