20 сая төгрөгийн азтанууд тодорчээ

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны 13 дахь удаагийн тохирлыг өчигдөр тодрууллаа.

Энэхүү тохиролд зургадугаар сарын 01-31-ны хооронд бүртгэгдсэн бүх сугалааг хамруулжээ. Өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцож байгаа бөгөөд тохирол сард нэг удаа явагддаг болсон.

Өчигдөр нийт 7685 азтан НӨАТУС-ээс 20 мянгаас 20 сая төгрөгийг хожсон байна.

Байршлын тухайд Улаанбаатараас хамгийн их буюу 6596 азтан тодорчээ. Түүнчлэн энэ удаад 20 сая төгрөгийн гурван азтан тодроод байна. Тодруулбал, 1794784 гэсэн дугаараар төгссөн гурван баримт байгаа аж. Харин супер азтан тодорсонгүй. Дараагийн тохирол наймдугаар сарын 21-нд болох бөгөөд долдугаар сарын баримтаа наймдугаар сарын 20-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлнэ.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулдаг бөгөөд таны баримтын арын
• найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
• долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
• зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
• таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
• гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ