МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулахад долоо хоногийн хугацаа үлдээд байна. УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноос хойш 14 хоногт багтаан энэ томилгоог шийдвэрлэх ёстой. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилсон. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар товлож, Засгийн газрын бүтэц, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ