Жүжигчин О.Цэнгэлийн "хайрт олны шүүмжлэлд өртөв"

Жүжигчин О.Цэнгэл түүний хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Анх хөтлөгч Тэнгистэй нэлээдгүй хэдэн жил хамтран амьдарсан ч хоёр тийшээ болсон. Гадаадад байж байгаад ирсэн жүжигчин бүсгүй маань одоогоор нэлээдгүй хэдэн кинонд тоглоод байгаа билээ. Сүйн бөгж авч хайртай залуутай болсон гэдгээ олонд зарласан түүний хайрын эзэн нь дуучин Э.Мишээл байсан юм. Тэд үерхээд 9 сар гаруй хугацааг үдэж байгаа бөгөөд хамтдаа үргэлж цагийг өнгөрүүлэхийг хүсдэг ч цаг наргүй ажлаасаа болж тэр бүр хамт байж чаддаггүй гэнэ.

Цахим хуудсыг идэвхитэй хөтөлдөг залуус уулзалтын үеийн зураг болгоноо фэйсбүүктээ нийтэлж олонд сонирхуулдаг. Тэгвэл тэдний зурагны сэтгэгдэл маш олон янзын сэтгэгдэл ирдэг ажээ. Тухайлбал, Э.Мишээлийг эхнэр, хүүхдээ орхисон эрэгтэйг сонгож байгаа нь надад таалагдахгүй байна хэмээн нэгэн эмэгтэй бичжээ. Үүний хариуд "буруу ойлгосон болохоор тэгж байгаа байх" гэв.

Ямартай ч тэдний хайрын үргэлжлэлийг цаг хугацаа харуулах биз ээ. Үүнд фэнүүд нь бухимдаад юу хийхэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ