Хувьцааны эхний ээлжийн мөнгө өнөөдрөөс дансанд орно

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах эрх нээгдсэн. Хувьцаагаа худалдах иргэдийн хүсэлтийг энэ сарын 13-наас арилжааны банкуудад хүлээж авч эхэлсэнюм.

Хүсэлт гаргасан иргэний 300 мянган төгрөг 21хоногийн хугацаанд гурав хуваагдан тус бүр 100 мянган төгрөгөөр дансанд нь орно. Энэ дагуу өнгөрсөн даваа гарагт хүсэлт гаргасан иргэдийн эхний 100 мянган төгрөг өнөөдөролгогдох учиртай.

Арилжааны банкинд хандахдаа:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг

-Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх

-Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх

-Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/

-Тухайн банкинд данстай байх

-Өөрийн биеэр ирэх

-Ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 2-3 хувийг авч ирэх шаардлагатай.

Өмнө нь ямар нэгэн байдлаар хувьцааны үр ашгаа хүртээгүй нэг сая 650 мянган иргэн байгаа юм. Иргэн та хувьцаатай эсэхээ https://net.schcd.mn/registration/ эндээс шалгаад, хэрэв хувьцаатай бол түүнчлэн худалдах хүсэлтэй бол ойролцоох аль ч арилжааны банкинд хандаж болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ