Оросын эдийн засаг өндийж байна гэв

Оросын эдийн засаг унах байх хэмээн үзэж байсан ч, одоо өндийж байна. Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод гол гол мэдээллийн агентлагийн тэргүүн нартай уулзахдаа ингэж ярьсныг Интерфакс агентлаг уламжилжээ.

“Энэ оны сүүлч гэхэд эдийн засаг бага хэмжээгээр буурна хэмээн үзэж байсан ч, одоо бид өсөлт гарч буйг ажиглаж байна” гэж түүний хэлснийг агентлагн иш татжээ.

Оросын эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт буурсан нь нефтийн үнийн уналттай холбоотойг төрийн тэргүүн бас тэмдэглэсэн байна.

“Энэ нь яалт ч үгүй нефтийн үнэтэй холбоотой, учир нь нефтиэс ордог орлого буурч байгаа бөгөөдөнгөрсөн жилүүдийн хөрөнгө оруулалтын нэлээд нь нефть, байгалийн хий, эрчим хүч болон түүний эргйн тойрон дахь дэд бүтэцтэй ихээхэн холбоотой байсан юм” гэж төрийн тэргүүн хэлжээ.

Түүхий эдийн эрэлт буурсан нөхцөлд одоо эрчим хүчний томхон компаниуд олборлолтыг тэлэхэд хөрөнгө оруулж чадахгүй байгаа юм гэж тэр тайлбарласан байна.

2016 оны эхний улиралд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 1,2 хувиар буурчээ. 2015 онд оросын эдийн засаг 3,7 хувиар буурсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ