НӨАТ-ын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлээрэй

Урамшуулалтай НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Уг сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-нд буюу маргааш 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулах гэж байна.

Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт орсон тул та тавдугаар сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа өнөөдрийн дотор амжиж бүртгүүлж маргаашийн тохиролдоо оролцоорой.

Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авхын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ