Эрдэмтэд: Баяжих гэр бүлд халтай
Мөнгө орлого ихтэй байх нь гэр бүлийг бусниулж мэднэ.Эморигийн их сургуулийнсудлаачид америкийн Миннесота муж улсын мэргэжил нэгтнүүдийнхээ хамт ийм дүгнэлт хийжээ.
Баян байх нь сөрөг талтайг тэдний сүүлчийн судалгаа харуулсан байна.Уг судалгаанд америкийн 120 мянган оршин суугч хамрагджээ. Тэд нийгмийн өөр өөр статустай, янз бүрийн насны хүмүүс байжээ.
Чинээлэг хүмүүс гэр бүлийнхэнтэй харьцахад бага цаг гаргадаг гэнэ. Тэд ганцаараа юмуу найз нөхдийнхөө дунд байхыг илүүд үздэг байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь их орлогоо алдачихвий гэсэн айдастай холбоотой гэнэ.Айдас хүйдэс нь хүмүүсийг зожиг бөгөөд муу санаатай болгодог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ