ҮХЦ-ээс цэцтэй холбоотой зарим хуулийн зүйл заалтыг хүчингүй болгов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн 03 дугаар дүгнэлтийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаргаж Улсын Их Хуралд уламжилсан боловч хуулийн дагуу холбогдох шийдвэрийг гаргаагүй тул энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шууд эцэслэн шийдвэрлэхээр тогтсон байна.
Уг маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болж, Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бие даасан, Цэцийн гишүүний хараат бус байдлыг алдагдуулж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дээрх хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгож, 04 дүгээр тогтоол гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ