"Шийдлийн баг"-ийн хийсэн ажилд сонгогчид нь "Онц" дүн тавив
УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт нэр дэвшиж буй С.Эрдэнэ, НИТХ-ын 5 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Ц.Гомбосүрэн нар Баянгол дүүргийнхээ 12 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. “Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээ илэрхийлж олон хүн цуглажээ. Тэдний төлөөлөл болгож, зарим хүний хэлсэн үгийг хуваалцаж байна.
“Баянголчуудынхаа төлөө шантралгүй, нугаралгүй, тууштай зүтгэж байгаад баярлалаа” -Ингээд иргэдтэйгээ уулзалт хийгээд явж байгаа С.Эрдэнээрээ бахархаж бас баярлаж байна. Баянголчуудынхаа төлөө сүүлийн 20 жил шантралгүй, нугаралгүй, тууштай зүтгэж байгаад чинь бас дахин баярлалаа. Бидний төлөө энэ хугацаанд сайн сайхан ажил их хийлээ. 2012 онд мөрийн хөтөлбөртөө ахмадуудын хамтын тэтгэвэр гэдгийг гаргаж ирнэ, хүүхдийн 10 мянган төгрөгийг өгдөг болно гэж гарч ирсэн. Тэгээд манай хорооныхон санлаа өгсөн. Сайн өгсөн. Мөрийн хөтөлбөрөө ч биелүүлсэн. Өнөөдөр Хамтын тэтгэвэрийн хууль нь батлагдчихлаа. 10 мянга нь ахиад 20 мянга төгрөг болж, хүүхдүүдэд олгогдож байна. Ингээд бодоод үзэхээр С.Эрдэнэ бидний төлөө их зүйлийг хийжээ. Цаашдаа улам олон жил биднийхээ төлөө зүтгээрэй. “Ц.Гомбосүрэн бол хий нь гарсан залуу байна” -Нийслэлд нэр дэвшиж байгаа Гомбосүрэн даргын намтар түүхтэй танилцлаа. Төрийн ажилд их нухлуулсан хүн байна. Хий нь гарсан залуу байна. Бидний төлөө сайн ажиллаж чадах байх. Ер нь С.Эрдэнээ дарга бол бидний төлөө нийгмийн халамжийн хүн дагуулаад ирсэн байна. Хөгшчүүл бидэнд халамж л хэрэгтэй, өөр юу байхав. Эцэст нь хэлэхэд, “Шийдлийн баг”-ийг нэг их намчирхаад байлгүй дэмжээд явуулчихбал их зүгээр байна. Залуу ч бай, хөгшин ч бай амьдралаа бодох хэрэгтэй бид. Тийм л учраас энэ багийг сонгохыг уриалж байгаа юм. Харин нэр дэвшигчидта нөхөд бусад хороондоо сайн хэлж тэндээсээ гарахыг бодоорой. Манай хорооныхон бол та нөхдийг дэмжээд явуулна аа. “Бичил хороолол ямар байсныг, одоо яаж шинэчилснийг сануулъя” -Бид 12 дугаар хорооныхон буюу “Бичил 6 дугаар хорооныхон” билээ. Миний хувьд бичил зургадугаар хороололд 23 жилийн өмнө анхны барилгууд баригдахад нүүж ирсэн хүмүүсийн нэг байна. Одоо хүү маань 23-тай. Бид олон жил яаж явсныг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим нь мартсан байж ч магад. Ямар байсныг би сануулья гэж бодож байна. Саяхныг хүртэл манай орц, гэрэлгүй, байнга тог, ус тасардаг байлаа. Цагаан сараар ус тасарчихаад айл болгон саваа бариад хажуу талын гэр хорооллын худаг руу явдаг байсан. Ийм зүйл өдөр болгон шахам гардаг байсан. Гэтэл сүүлийн 4 жил бид гэрэл цахилгааны хувьд ямар ч асуудалгүй, дулаахан сайхан амьдарцгааж байна. “С.Эрдэнийн хийсэн хоёр том ажил” -С.Эрдэнэ даргын хийсэн хоёр том ажлыг тод санаж байна. Нэг нь бол ажилласан жилийг нөхөж тооцох. Энэ бол айл болгоны хаалгаар орж, ач тусаа өгсөн шүү. Хамгийн сүүлд “Хамтын тэтгэврийн хууль” бол хүн болгонд хүрсэн сайхан хууль болсон. Яагаад гэвэл гэр бүлийн бүрэн бүтэн байдал, гэр бүлийн салалтыг зогсооход үнэхээр нүдээ олсон хууль. Хүний амьдралд хүрсэн ийм сайхан хуулиудыг санаачилж, батлуулсан таньд маш их баярлалаа. “Шинэчлэлийн багийнхандаа баярлаж явдаг шүү” -Би энэ Бичил хороололд 1992 онд ирж байлаа. 5А байрны Норов гэж хүн байна. Энэ өнгөрсөн 4 жил ийн хугацаанд сонгогдсон “Шинэчлэлийн баг”-ийнхны хийсэн бүтээсэн ажил бол ёстой л нүдэнд харагдаж, гарт баригдаж байна. Энд оршин суугчид, сонгогчид бид баяртай явдаг шүү. “Ахмадуудыг ойлгодог хүн бидэнд хэрэгтэй” -С.Эрдэнэ шиг настай хүмүүсийг ойлгодог хүн бидэнд хэрэгтэй. Намчирхаад наана уу, цаана уу юм яриад байх шаардлага ч үгүй. Энэ хүний хийсэн ажилд зүгээр л “Онц” гэсэн дүнг тавъя. “Ц.Гомбосүрэн нэр дэвшигчид захиас захилаа” - Ц.Гомбосүрэн нэр дэвшигчид хандаж хэлье. Та эр хүн байна, цэргийн хүн байна, төрийн хүн байна. Би энэ зургадугаар бичил хорооллын 20А байранд би 20-иод жил амьдарч байгаа. Манай хорооллын байрнуудыг Новосибирскийн барилгачид удахгүй ирж, дулаалгын төсөл хэрэгжүүлнэ гэж байна. Энэ төсөл яригдаад эхэлбэл, эхний ээлжинд манай энэ ногоон байшингуудыг оруулж өгөөрэй гэж хүсэж байна. Дулаан халуун сэтгэлээр та бүхнийг дэмжинээ гэлээ. Ийнхүү Баянгол дүүргийн 12 дугаар хорооныхон буюу Зургадугаар бичил хорооллынхон тойргоосоо УИХ-д нэр дэвшиж буй С.Эрдэнэ, НИТХ-д нэр дэвшиж буй Ц.Гомбосүрэн нарыг өөриймсгөөр хүлээн авч, сонгуульд дэмжихээ илэрхийлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ