НИТХ 42 удаа хуралдаж, 120 гаруй асуудлыг хэлэлцэн баталжээ
2012 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал2012 оны 7 дугаар сарын 9-нд анхны хурлаа хийж өнгөрсөн хугацаанд нийт 42 удаа хуралдаж 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна.Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 87 удаа хуралдаж 885 асуудлыг хэлэлцэн баталжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ нь нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах,гэр хорооллыг дахин төлөвлөж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон тогтоол шийдвэрүүдийг батлан гаргасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ