Сонгуулийн бэлтгэл ажил эрчимтэй өрнөж байна
СЕХ саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулж тээвэрлэн хүргэх ажлыг энэ сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн долоон аймагт санал тоолох төхөөрөмжийг тус тус хүргэсэн байна.
Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж, хяналт тавьж байгаа юм байна.
Түүнчлэн нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор явагдаж байна.
Саналын хуудас А4 хэмжээнээс яльгүй том байх ба тусгай хээ бүхий Канадаас оруулж ирсэн цаасан дээр хэвлэж байгаа тул дуурайлгах ямар ч боломжгүй гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ