Ойрын 5 жилд ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байх вэ?
1. Биологи, хими технологи, хүнс:
Хүлэмжийн тариалалт: (hydroponics, aeroponics, ургамал, амьтан судлал, арчилгаа (цэцэрлэгжүүлэлт,гахай, тахиа, галуу, жимсний аж ахуйн)
Хүнсний бүтээгдэхүүн нөөшлөх технологи,хоол хүнсний илчлэг судлаач, бактер судлаач,
2. Хүн судлал, анагаах:
Сэтгэл судлал-psychology, сэтгэл зүйч-psychotherapy, хөнгөвчлөх эмчилгээ-palliative care, донтолт судлаач-addiction study, ахмад настны сувилгаа-aged care, хөгжлийн бэрхшээл судлал-disability study, гоц авьяастан судлал-gifted education, бэлгийн цөөнх чиг хандлага судлал-queer study, идэвхижүүлэгчид-life coach, нийгмийн ажилтан-community development, илчлэг судлал-dietology,
3. Техник, технологи:
Усан хангамж, усны хайгуул-hydrology, инженерийн байгууламжийн арчилгаа-infrastructure maintenance, өндөр настай барилга, байгууламжийн ашиглалт, хамгаалалт-heritage site maintenance, refurbishment,
Мэргэшлүүд. Ямар хувь хүн байвал тохирох вэ
Нийгмийн эмх замбараагүй байдал, онцгой байдлын үед ажиллах зохицуулагчид, шийдвэр гаргагчид. Маш олон талын мэдлэгтэй, тусгай бэлтгэгдсэн хүмүүс, гэхдээ хүчний байгууллагын ажилтнуудаас өөр. IQ өндөртэй хүмүүс. Латераль сэтгэлгээ сайтай, эмоцио дээд зэргээр хянах чадвартай,нийгмийн ур чадвар, маргааныг зохицуулах чадвар маш өндөр хүмүүс.
Гэмт хэрэг, форенсик судлал. Задлан шинжилгээ хийх, латераль сэтгэлгээ сайтай, хүний сэтгэл зүйн профайль гаргах ур чадвар маш өндөр. Нийгэм-соёлын антропологиор төгссөн хүмүүс энэ чиглэлээр мэргэших боломжтой.
Лайф көүч: Эктраверт, тайлбарлан таниулах, итгэл үнэмшил төрүүлэх чадвар маш өндөр, хүний сэтгэл зүйн мэдлэг өндөр, нийгмийн ур чадвар сайтай, амьдралын эерэг туршлагатай. EQ (Emotional Quotient) өндөртэй хүмүүс. Багш, эмч гэх мэт хүнтэй ажилладаг мэргэжлийнхэн энэ чадварыг эзэмшихэд дөхөм.
Хувийн туслах, Personal Assistant: Нягтлан бодох, бичиг хэрэг хөтлөлтөөс авахуулаад олон нийттэй харьцах, хүүхэд асрах, сайхан хоол хийх хүртэл бүх талын авъяастай, үнэнч, ёс зүй өндөр, нууц сайн хадгалдаг хүмүүс.
Тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагчид Event organizer: Хурим, төрсөн өдөр, шинэ байрны найр, номын хурим зэргийг шинэлэг, сонирхолтой зохион байгуулах зорилготой. А төлөвлөгөөнөөс гадна ямагт Б төлөвлөгөөтэй байдаг хүмүүст тохирно. Дизайн мэдрэмж, уран сэтгэмж, хүнтэй хэл амаа ололцох, зохицуулах чадвар өндөртэй, “гүйдэг” хүмүүс.
Хувийн стилист, шоппер, имижмэйкэр, ПиАрчин. Улс төрч, одод, завгүй бизнесмэнүүд, тэдний гэр бүлд зөвлөгөө өгдөг хүмүүс. Эдгээр хүмүүсийн хувцаслалт стиль нь нийгэмд маш том сурталчилгаа болдог тул завгүй хүмүүс энэ үйлчилгээг авснаараа хувийн ПиАр хийж, ТВ-д төлбөртэй ярилцлага өгснөөс хамаагүй бага мөнгөөр өөрийгөө таниулах боломжтой юм.
Хувийн дасгалжуулагч, идэвхижүүлэгч: Хамтдаа жим-д дасгал хийдэг, дасгал, хөдөлгөөнийг хэрхэн зөв хийхийг зааж, сургаж, үлгэрлэн үзүүлдэг хүмүүс.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ