Өнөөдөр - цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр
Жил бүр зургаадугаар сарын 17-нд дэлхий даяар тэмдэглэдэг цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдрийг (World Day to Combat Desertification and Drought) НҮБ-ын Ерөнхий Ассамблей1995 оны нэгдүгээр сарын 30-нд бий болгосон юм. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсан нэг жилийн ойтой холбогдуулан энэ өдрийг сонгож авчээ. Цөлжилт болон ган гачигийн үр дагавартай тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай тухай, түүнчлэн цөлжилттэй тэмцэх Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлж буй явцын тухай мэдээллийг сайжруулахад энэ өдрийн арга хэмжээг зориулахыг уг конвенци улс орнуудад үүрэг болгосон юм.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей2010 оны нэгдүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустлах хугацаагцөлжилттэй тэмцэхэд зориулсан НҮБ-ын Арван жил хэмээн зарласан билээ. Энэ 10 жил нь гандуу газрыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм (2007 оны 62/195 тогтоол).Цөлжилт ньхүрээлэн байгаа орчин доройтох дэлхий нийтийн шинжтэй хамгийн их сэтгэл түгшээсэн үйл явцын нэг мөнөөс мөн.Цөлжилт нь1 тэрбум гаруй хүний эрүүл мэнд болон амь зуулгын хэрэгслийн эх сурвалжид заналхийлж байгаа юм.Цөлжилт, ган гачгаас болоод жил бүрбарагцаалбал 42 тэрбум ам. долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн алддаг байна.Мэргэжилтнүүд 1891, 1911, 1921, 1931, 1936, 1946, 1957, 1967, 1971, 2010 оныг хамгийн гандуу жил байсан гэж үздэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ