Алдармаагийн ээлжит нүцгэлэлт дурласан залууг нь цөхрүүлжээ

Хошин урлагийн хамтлагийнхан дотроо авьяас чадвар төдийгүй царай зүс, бие хаагаараа толгой цохидог сайхан бүсгүй бол жүжигчин Алдармаа.

Тэрээр сүүлийн үед янз бүрээр тайчиж, гоо үзэсгэлэнгээ гайхуулсан гэрэл зургуудыг фэйсбүүк хуудсандаа тавих, сэтгүүлийн ковер болох мэтээр олны нүдийг хужирлаж байгаа.

Саяны нэг өдөр түүний ээлжит нүцгэлэлтийн тухай нэгэн сайтад тавигдсан мэдээний дор нэгэн залуу "арван жилд сэтгэл алдарч явсан сайхан охин минь даанч дээ, нүцгэн биеэ гайхуулахыг урьтал болголгүй авьяас чадвар зан аалиараа чи хэнээс ч дутахгүй алдар хүндийн оргилд хүрэх байсан шүү дээ" хэмээн цөхөрсөн янзаар сэтгэгдэл бичсэн байсан нь нэгэн жиргээчийн нүдэнд өртөөдөхжээ.

Жиргээчид болсон хойно энэ сэтгэгдлийн талаар мэтгэлцэж, ер нь монголын сайхан охидууд өөрт нь сэтгэл алдарсан хэдэн залуугийн сэтгэлийг гонсойлгон нүцгэлдэг бол гэх мэтээр бичилцжээ.

Н.Энхээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ