Трамп БНАСАУ-ын удирдагчтай хэлэлцээ хийхэд бэлэн байх болно гэж мэдэгдэв


Хэрвээ Цагаан ордны тэргүүнээр сонгогдож чадвал, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээ хийх бодолтой байна гэж Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч хэрэг дээрээ болоод байгаа тэрбумтан Дональд Трамп мэдэгджээ. Тэр мягмар гарагт Ройтерс агентлагийн сурвалжлдагчтай ярилцахдаа ингэж хэлсэн байна.

Трамп Ким Чен Уны тухай ярихдаа, “би түүнтэй уулзаж ярилцмаар байна. Түүнтэй уулзаж ярилцах талаар надад ямар ч саад бэрхшээл байхгүй” гэж хэлжээ. Ингэхдээ тэр хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч болвол,БНАСАУ-ын талаар ямар бодлого баримтлах талаар тодорхой нарийн ширийн зүйл ярихаастатгалзсан байна.Гэвч Ким Чен Унтай шууд яриц хэлцээ хийх юмуу уулзах нь БНАСАУ-ын талаархи “АНУ-ын бодлогод томоохон өөрчлөлт гаргана” гэж Ройтерс агентлаг онцлон тэмдэглэжээ. “Эдийн засгийн хувьд бид Хятадаас асар их давуу” гэж тэрбумтан хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ