Пап Франциск орчин үеийн зах зээлийн эдийн засгийг шүүмжлэв

Ромын пап Франциск орчин үеийн зах зкээлийн эдийн засгийг шүүмжилээд, нийгмийн байдал тэгш бус байгааг цохон заажээ.Тэр “La Croix” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Зах зээл болсайн зүйл нь мэдээж, гэвч ингэхдээ төр хяналт тавьж, тэнцвэрийг хэрхэн сахиж байгааг ажиглаж байх ёстой гэж Франциск тэмдэглэжээ. “Бид үүнийг нийгмийн зах зээлийн эдийн засаг хэмээн нэрлэж байгаа юм” гэж тэр тодруулан тайлбарласан байна.

“Мөнгийг бурханчлан үзэх” нь дэлхийн эдийн засгийн тогтолцооны шинж юм гэж тэр хэлжээ. Хүн төрөлхтөний баялагийн 80 илүү хувь нь хүн амын 16 орчим хувийн гарт төвлөрч байна. Чөлөөт зах зээл бүрэн ажиллахгүй байна гэж пап тэмдэглэжээ.

Өрнөдийн ардчиллыг Ирак юмуу Ливи зэрэг лалын шашинт хэд хэдэн оронд экспортлож буй практикийг Франциск бас шүүмжилсэн байна. Исламын терроризмтай тулгарснаар чухамхүү энэ асуултыг тавих хэрэгтэй гэж тэр хэлжээ. “Соёлын онцлогийг анхааралдаа авахгүйгээр бид урагшилж чадахгүй” гэж тэр дурдсан байна.

Европ христийн үндэстэйг пап хүлээн зөвшөөрчээ. “Христийн шашин энэ үндсийг услах үүрэгтэй, гэхдээ залибарах, бие сэтгэлээ ариусгах үүднээс услах үүрэгтэй” гэж тэр хэлээд,колоничлолын бодлогын тухай биш, харин залибарлын тухай ярих ёстой гэж онцлон тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ